Панамын хуучин ерөнхийлөгчийг АНУ-аас шилжүүлж өгөхийг хүсэв

519
untitled-1_700
Панам улсын ерөнхийлөгч асан Маурисио Мартинелли

Панам улсын ерөнхийлөгч асан Маурисио Мартинеллиг сөрөг хүчний эсрэг тагнуулт ажиллагаа явуулсан хэргээр эрүү үүсгэн АНУ-аас Панамд шилжүүлэн өгөхийг хүссэн байна.

Маурисио Мартинелли нь ерөнхийлөгч байх хугацаандаа улс төрийн сөрөг хүчний эсрэг тагнуулт ажиллагаа явуулахын сацуу сэтгүүлчийн утас болон имэйлийг нууцаар шалгадаг байсан, мөн түүнчлэн их хэмжээний авилгал авсан зэрэг хэргүүдэд буруутгагдаад байна. Панам нь Мартинеллийг баривчлах, шилжүүлж өгөх албан ёсны хүсэлтээ өнгөрөгч зургадугаар сард АНУ-д анх гаргаж байжээ.