Энэ сарын 20-27-ны өдрүүдэд Нийслэлийн есдүгээр дүүргийн эмнэлэг, Наркологийн төв, Энэрэл зэрэг эмнэлэгүүдэд нийт 455 хүн архины хордлогын улмаас ханджээ. Тэдгээрийн 28 нь буюу 2.1 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Энэхүү тоон үзүүлэлт нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 53 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс 9.4 хувиар нэмэгджээ.
Б.БАТ