Цэцэгт байцаа буюу брокклины ач тус

964
Эрүүл амьдралын эх үндэс бол эрүүл хооллолт билээ. Алгын чинээ амаар амь, амьдрал шийдэгдэнэ гэсэн ардын үг ч бий. Аливаа өвчин, эмгэгийн дийлэнх нь орчин үеийн хүмүүсийн амьдралын буруу хэвшлүүд болох буруу хооллолт, хөдөлгөөний хомстол, хорт зуршил, стресс зэргээс үүдэж байна.
Хоол бол бидний энергийн эх үүсвэр. Чанартай, эрүүл зөв хүнсийг хоолондоо хэрэглэснээр бид эрүүл саруул байж, улмаар амьдралын чанар сайн, амжилттай, аз жаргалтай амьдрах нөхцөл бүрдэх билээ.
Ингээд та бидний дунд хэдийнээ танил болсон, идэх дуртай брокколи буюу цэцэгт байцааны ач тусын талаар хүргэе.
Хавдраас сэргийлнэ.
Хэт их идэх дур хүслийг дарна.
Дархлалыг дэмжинэ.
Төрөлхийн гажгаас сэргийлнэ. (Жирэмсэн эхчүүдэд)
Чихрийн шижинтэй хүмүүсийн цусан дахь сахарыг бууруулахад нөлөөлнө.
Зүрх судасны өвчлөлөөс сэргийлнэ.
Ясыг бэхжүүлнэ.
Артерийн даралтыг зохицуулна.
Ханиад, томуугаас сэргийлнэ.
Даавруудыг зохицуулна.
Энэ олон гайхамшигт үйлдлүүдийн нууц нь юунд оршиж байна вэ? Брокколийн найрлагад юу юу ордог юм бол?
100гр түүхий брокколи нь 34 ккал энерги үүсгэх ба Вит С, Вит К-ийн хамгийн сайн эх сурвалж болдог байна.  Мөн брокколид В-ийн төрлийн витаминууд (B1, B2, B3, B6, фолийн хүчил), Вит А, Вит Е, хүнд 1 өдөрт шаардлагатай манган, бусад амин чухал эрдэс бодисууд (кальци, төмөр, магни, фосфор, кали, натри, цайр) бага хэмжээтэйгээр агуулагддаг. Үүгээр ч зогсохгүй уураг, нүүрс-ус, өөх тос, ширхэглэгт цардуулыг агуулж байдаг.
Эрүүл амьдралын төлөө таны хийх ёстой хамгийн эхний алхам бол эрүүл хооллолт. Өвчин туссаныхаа хойноо эмчлүүлэх гэж зүдрэх биш, өвдөхөөсөө өмнө өөрсдийн биеэ хайрлацгаая!