Н.Төгсцогт 10 дахь ялалтаа авлаа

1600

Мэргэжлийн боксчин Н.Төгсцогт өнөөдөр мэргэжлийн боксын ринг дэх 10 дахь тулаанаа хийж,  өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа. Түүний энэ удаагийн өрсөлдөгч Колумбын боксчин Оскар Эскандон байв.  Эдүгээ 33 настай Эскандон 2008 оноос мэргэжлийн боксын ринг дээр 28 тулаан хийж, 25 удаа ялалт /17 KO/ байгуулсан туршлагатай боксчин байсан юм. Хоёр тамирчин гурван үеийн турш тулалдсан бөгөөд Н.Төгсцогт эхний үед өрсөлдөгчийнхөө цохилтод оногдон тоолуулсан ч хоёр, гуравдугаар үед тус бүр хоёр ч удаа хүнд цохилтоор сөхрүүлснээр боксын рингэн дэх 10 дахь ялалтаа авлаа.