С.Баярыг дарамталсан, айлган сүрдүүлсэн асуудал байхгүй

524

АТГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр АТГ-ын ОНЗ-ийн дарга Г.Баасангийн өгсөн ‘Ерөнхий сайд асан С.Баярт хор уулгасан байж болзошгүй’ гэх мэдээллийн талаар ‘Оюу толгойн гэрээтэй холбоотой хэргээр шалгагдаж байгаа хүмүүс шүүгчийн захирамжаар хоригдож байгаа. Сэжигтэн, яллагдагч нарыг хоригдож байгаа байгууллагаас прокурорын зөвшөөрлөөр гаргаж, бичиг баримт шалгах ажиллагаа явагдсан. Энэ ажиллагааны үеэр зарим сэжигтэн, яллагдагчийг өмгөөлөгчийнх нь хамтаар байцаасан. Тавдугаар сарын 4-ний өдөр Ерөнхий сайд асан С.Баярыг урьдчилан хорих 461 дүгээр ангиас авчирч байцаалт авах тодорхой ажиллагаа хийгдсэн. Яллагдагчийг өмгөөлөгчийнх хамтаар байцаасан. Хор уулгасан, залхаан цээрлүүлсэн, дарамталсан, айлган сүрдүүлсэн зүйл байхгүй’ хэмээсэн юм.