Меган Маркл хатан хааны гэр бүлийн ёс зүйд суралцана

591

Ханхүү Харригийн гэргий Меган Маркл хатан хааны гэр бүлийн ёс зүйд суралцахаар болжээ. Түүнд хатан хааны зөвлөх 49 настай Саманта Коен хагас жилийн хугацаанд багшлах гэнэ. Меган Марклын хувьд хатан хааны гэр бүлийн гишүүн болсноор хүмүүнлэгийн болон олон нийтийн арга хэмжээ, дээдсүүдийн ёслолд оролцох хэрэгтэй болсон. Тиймээс ийнхүү хатуу чанга багшийн удирдлагад зургаан сарын турш хичээн суралцахаар болжээ.