Ж.Батзандан: Монгол Улс гадаад бодлогынхоо асуудлыг хаалттай ярилцах цаг болсон

309

УИХ-ын чуулган хуралдаж байна. Энэ үеэр  УИХ-ын гишүүн Ж.Батзандан ‘Монгол Улс гадаад бодлогынхоо асуудлыг хаалттай ярилцах цаг болсон. ШХАБ, Евро Азийн эдийн засгийн холбоонд элсэх эсэх яриа гараад байна. Энэ бүх асуудлаа хаалттай хэлэлцмээр байна’ гэсэн санал гаргасан. Улмаар түүний саналыг УИХ-ын дарга М.Энхболд дэмжиж байгаагаа илэрхийлээд, ‘Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарыг байлгаж байгаад хаалттай ярилцах нь зүйтэй. Шаардлагатай гэж үзвэл мягмар, лхагва гарагийн аль нэгэнд ээлжит бус чуулган зарлахад бэлэн байна’ гэсэн юм.