Д.Сугарыг дуудаж мэдүүлэг авна

535

АТГ-ын хэлтсийн дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд энэ тавдугаар сард хийсэн ажлаа тайлагнасны дараа олны анхааралд байгаа эрүүгийн хэргүүдийн мөрдөн байцаалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн байсан Д.Сугарыг ‘Эрдэнэт’ үйлдвэрийг барьцаалж их хэмжээний мөнгө гадны банкнаас залилж авсан ‘Жаст’-ын Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан олон жил шалгаж байгаа билээ. Түүнчлэн ‘Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байхад нь нэг удаа авч байсан. Харин одоо АТГ-аас дуудаж мэдүүлэг авна’ гэлээ.