3х3 сагсан бөмбөгийн Ази тивийн АШТ Улаанбаатарт болно

431

Энэ сарын 27-29-ний өдрүүдэд 2020 оны олимпийн эрхийн оноо олгох 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо болно.
Тус тэмцээнд 2014 оны дэлхийн аварга Катарын шигшээ багаас гадна 3х3 сагсан бөмбөгийн шилдэг багуудын нэг далайн орнуудын Австрали, Шинэ Зеландын шигшээ баг анх удаа олимпийн эрхийн төлөө өрсөлдөх юм. Ази тивээс Япон, БНХАУ, Казахстан, Туркменистан, Киргиз, Хятадын Тайвань, Малайз, Ливан, Энэтхэг, Бахрейн, Монгол гэсэн 15 орны эрэгтэй,эмэгтэй багууд оролцох юм.
Манай улсын эрэгтэй шигшээ багийн хувьд энэ удаагийн тэмцээний “А” хэсэгт Япон, Бахрейны шигшээ багуудтай нэг хэсэгт орсон. Эмэгтэй баг БНХАУ, Шри-Ланк улсын багуудтай хэсгийн тоглолтоо хийнэ.