‘Мисс Монголиа 2018’ тэмцээний шилдэг 19 оролцогч тодров

634

‘Мисс Монголиа’ холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын гоо бүсгүйг шалгаруулах ‘Мисс монголиа’ тэмцээний энэ жилийн анхан шатны шалгаруулалтууд амжилттай зохион байгуулагдаж Монгол Улсын 21 аймаг 9 дүүргээс охид, бүсгүйчүүд бүртгүүлэн оролцсоноос шилдэг 19 оролцогчид шалгаран үлджээ. Уламжлал ёсоор шилдэг 19 оролцогчийн ‘Мисс оюунлаг’, ‘Мисс авьяас’, ‘Мисс спорт’, ‘Мисс бикини’, ‘Мисс модель’ ‘Мисс фото’ зэрэг шалгаруулалтууд зохион байгуулагдаж байгаа бөгөөд 06 дугаар сард Тэргүүн мисс тодрох юм байна.