31 дэх удаагийн Жемборигийн үйл ажиллагаа тэр чигээрээ монгол соёл, ёс заншил, уламжлал, уур амьсгалыг бүрдүүлснээрээ онцлогтой. 40 орноос ирсэн хүүхдүүдийг өвөл, хавар, намар, зун гэсэн дөрвөн дэд зусланд хуваан байрлуулсан байгаа юм. Дэд зуслан дотроо 9-10 бүлэгтэй, бүлэг бүр 4 салаатай, нэг салаа 11 хүний бүрэлдэхүүнтэй. Энэ удаагийн Жемборигин бүтцийн зохион байгуулалтыг Эзэн Чингис хааны цэргийн 10-т, 100-т, 1000-тын систем дээр үндэслэн зохион байгуулалтад оруулсан.
Өвөл дэд зусланд Шриланк, Солонгос, Тайвань, Их Британи, Энэтхэг, Сингапур, ОХУ, Индонез, Улаанбаатар хотын Налайх, Багахангай, Булган, Дундговь, Орхон аймгийнн скаутууд “Цаатан”, “Говь”, “Хээр”, “Тал”, “Хангай” гэсэн бүлгүүдэд хуваагдаж байна
Хавар дэд зусланд Хэнтий, Өмнөговь, Сэлэнгэ, Өвөрхангай, Говь-Алтай аймгаас ирсэн Монголын скаутууд болон Их Британи, Малайз, Тайвань, Бангладеш, Солонгос зэрэг орнуудын скаутууд “Мазаалай”, “Ирвэс”, “Аргал”, “Тахь” зэрэг бүлгүүдэд хуваагдан байрлаж байна.
Зун зуслангийнхан тун сонирхолтой. Тэд нарын бүлгийн нэр бусад зуслангийнхаас онцлогтой, сонирхол татам. “Гэрэгэ”, “Өртөө”, “Оньс”, “Тамга” гэсэн бүлэгт хуваагджээ. Тайвань, Солонос, Япон зэрэг орны хүүхдүүд нэг баг болон аж төрж байна.
Намар дэд зуслангийнхан шувуудын нэрсээр нэрлэгджээ. “Хангарьд”, “Шонхор”, “Ёл”, “Бүргэд” гэсэн дөрвөн дэд бүлэгт нийт 1200 скаудтай. Тэнд Шинэ Зеланд, Австрали, Бангладеш, Филиппин, Вьетнам , Монгол скаутууд байрлаж, зуны халуун өдрүүдийг зугаатай өнгөрүүлж байна.
Эдгээр зуслангуудаар аялж, олон улсын найз нөхөдтэй болох хүсэлтэй хүүхдүүд 31-ны өдөр зочлох боломжтой шүү.