Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

596

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д заасны дагуу гуравдугаар сарын 8-ны өдрийг “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр болгон бүх нийтээр амрах болсон билээ.

Энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр маргааш буюу Пүрэв гарагт тохиож байгаа учир энэ өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл таны автомашины улсын дугаар 4, 9-өөр төгссөн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм.