Ухаалаг байхыг эрмэлз

282
ХОНЬ – (3/21-4/19)
Ууч энэрэнгүй байх өдөр. Сүм хийдэд очиж засал хийлгэхэд нэн тохиромжтой. Өглөг буян үйлдэх, ядарсанд туслах, амьтан хооллох нь таны нүглийг нимгэлнэ. Хийж дуусгаагүй ажил, өнгөрсөн явдал дурсагдана.
ҮХЭР – (4/20-5/20)
Ажил мэргэжлийн хүрээнд хэцүү нөхцөл байдал үүсч болзошгүй. Тиймээс хэн нэгэнтэй маргаж мэтгэлцэхээс зайлсхий. Хүлээцтэй, тэвчээртэй байвал хожно. Эрүүл мэндээ анхаарах шаардлага гарна. Ямартай ч эмийг дур мэдэн хэрэглэдэгээ болих хэрэгтэй. Хордох магадлалтай. Унтахынхаа өмнө өдрийн ажлаа цэгнэн бодож, ирээдүйгээ өөдрөгөөр хараарай.
ИХЭР – (5/21-6/21)
Ухаалаг байхыг эрмэлзэх өдөр. Өдрийн үр таагүй байгаа тул өчүүхэн зүйлээс болоод бусадтай зөрчилдөх, ажилдаа алдаа эндэл гаргах, бусдад мэхлэгдэх магадлал ихэснэ. Аливаа ажлыг шинээр эхлэхийн өмнө төлөвлөгөөгөө нягталж, туршлагатай хүнээс зөвөлгөө аваарай. Санхүүгийн асуудалд хянуур хандаж, алдагдалд орохоос сэргийл.
МЭЛХИЙ – (6/22-7/22)
Өнөөдөр чухал өөрчлөлтүүд гарна. Энэ нь амьдралын бүхий л хүрээнд хамаатай. Мэдээллийн урсгалыг гярхай ажиглаваас өөртөө хэрэгтэй чухал зүйлийг мэдэж авна. Уран бүтээлчид тэр дундаа, хөгжимчин, жүжигчин, зураач нар уран бүтээлийн олз омог арвинтай байна.
АРСЛАН – (7/23-8/22)
Бүх талаар сайн өдөр. Санасан бодсон бүхнээ ажил хэрэг болгох боломж бүрдэнэ. Харилцаа холбоогоо өргөжүүлэх, шинэ найз нөхөдтэй болох, барилгын буюу ажлын эхлэл суурийг тавихад сайн. Гадаад хэл эхлэн суралцах, хэл соёлын судалгааны ажил эрхлэхэд ээлтэй. Оюуны хөдөлмөр эрхлэгчид, судалгааны салбарынхан үр бүтээлтэй.
ОХИН – (8/23-9/22)
Зөн хурцдан, оюуны чадавхи нэмэгдэнэ. Ажигч гярхай байж чадвал олон зүйлийн учрыг олно. Гэхдээ дэмий зүйлд хошуу дүрэхийн хэрэггүй. Ирээдүйн ажил амьдралаа төлөвлөх, өнгөрснийг цэгнэж дүгнэх, бүгдийг шинэлэг өнцгөөс харахыг шаардаж байна. Аян замд гарахад сайн.
ЖИНЛҮҮР – (9/23-10/22)
Сайн өдөр. Хамтын ажиллагаа үр дүнтэй. Олон нийтийн хурал зөвлөгөөн, уулзалт, гэрээ хэлцэл амжилттай. Хичээн хөдөлмөрлөвөл үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж чадна. Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд ээлтэй сайн. Эрүүл мэндээ анхаар.
ХИЛЭНЦ – (10/23-11/21)
Өнөөдөр таны ажил төлөвлөсний дагуу бүтэхгүй байж магад. Хувь тавилангийн дохио тэмдгийг анзаарвал та юу хийх ёстойгоо ойлгоно. Хэн нэгний тохиолдлын үг, эсвэл дүр зураг танд урам өгнө. Барилга байшин барих, засвар үйлчилгээ хийхэд ээлтэй.
НУМ – (11/22-12/21)
Аливаад ухаалаг хандах өдөр. Сурч боловсрох, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд сайн. Гэр орон, ойр дотныхноо илүү их анхаарч санаа тавь. Худал хэлэх, хий хоосон зүйлсийг амлахаас зайлсхий. Таныг зорьж ирсэн хүнд өгөөмрөөр хандаж зочломтгой бай.
МАТАР – (12/22-1/19)
Ухаалаг байхыг эрмэлзэх өдөр. Өдрийн үр таагүй байгаа тул өчүүхэн зүйлээс болоод бусадтай зөрчилдөх, ажилдаа алдаа эндэл гаргах, бусдад мэхлэгдэх магадлал ихэснэ. Аливаа ажлыг шинээр эхлэхийн өмнө төлөвлөгөөгөө нягталж, туршлагатай хүнээс зөвөлгоө аваарай. Санхүүгийн асуудалд хянуур хандаж, алдагдалд орохоос сэргийл.
БУМБА – (1/20-2/18)
Хүсэл сонирхлоо хязгаарлаж, дураар авираа татах өдөр. Ялангуяа гэр бүлийн хүрээнд үүссэн аливаа асуудлыг харилцан буулт хийж шийдвэрлэхгүй бол хүнд байдалд орж болзошгүй. Таны хувьд чөлөөт байдал тань юу юунаас илүү чухал санагдана. Үдэш болоход сэтгэл санаа амирлаж, та илүү романтик болно. Санхүүгийн асуудалд ухаалгаар хандахгүй бол дэмий зүйлд мөнгөө үрж болзошгүй.
ЗАГАС – (2/19-3/20)
Шинэ харилцаа тогтоох, санхүүгийн ажиллагаа явуулах, аян замд гарахад сайн өдөр. Худалдаа арилжаа хийхэд, байшин барилгын суурь тавих, барилгын засварын ажил хийхэд ээлтэй. Өгөөмөр, өглөгч байхыг хичээ.