ХОНЬ – (3/21-4/19)
Хүчин зүтгэл шаардах том ажлыг төлөвлөх хэрэггүй. Сэтгэл санаа хямрах, уурлаж бухимдах, хэрүүл маргаан дэгдээх нь муу нөлөөтэй. Гоо сайхны болон эрүүлжүүлэх арга засал үр дүнтэй. Энэрэнгүй, өглөгч өгөөмөр байвал танд ашигтай. Галтай хянуур харьцаарай.
ҮХЭР – (4/20-5/20)
Та өөрийн зөвд итгэлтэй байвал ямар ч санаачлагыг зоригтой дэвшүүл. Ил тод, шударга, зарчимтай хүмүүс бусдын хайр хүндэтгэлийг хүлээнэ. Нөлөөтэй хүнээс тус дэм хүсэх, арга хэмжээ зохион байгуулах, албан ёсны уулзалтад оролцоход ээлтэй.
ИХЭР – (5/21-6/21)
Сайн өдөр. Хамтын ажиллагаа үр дүнтэй. Олон нийтийн хурал зөвлөгөөн, уулзалт, гэрээ хэлцэл амжилттай. Хичээн хөдөлмөрлөвөл үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж чадна. Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд ээлтэй сайн. Эрүүл мэндээ анхаар.
МЭЛХИЙ – (6/22-7/22)
Идэвхитэй ажиллах өдөр. Өнөөдөр байгуулагдсан гэрээ хэлцэл удаан хугацааны түншлэлийн эхлэлийг тавих төдийгүй багагүй ашиг орлого оруулна. Шинээр ажил төрөл эхлэх, чухал бичиг баримтанд гарын үсэг зурахад сайн. Том эд зүйл худалдаж авахад хохиролтой.
АРСЛАН – (7/23-8/22)
Танд гэр бүлийн хүрээ илүү чухалчлагдана. Тиймээс та өдөр тутмын ажлаа дуусгаад гэр лүүгээ яарна. Үдшийг хайртай дотны хүмүүстэйгээ зугаатай өнгөрүүлнэ. Зарим хүмүүс томилолтоор буюу ажил хэргээр алс явна.
ОХИН – (8/23-9/22)
Танд элдэв сонин санаа, хүсэл төрнө. Хэрвээ та хэвшил болсон хоол хүнсээ өөрчилж солихыг хүсвэл болохгүй гэх зүйлгүй. Мөнгө санхүүгийн асуудалд хянуур ханд. Бусдаас мөнгө зээлдэх нь таагүй үр дагавартай. Өөр арга замыг хайж, тулгарсан асуудлыг шийдвэрлэх боломж танд байна.
ЖИНЛҮҮР – (9/23-10/22)
Амаргүй өдөр. Өөрийн мэдэлгүй айж тэвдэх, мэгдэн сандрах, сэтгэл санаа хямрах таагүй нөлөөтэй. Хэрвээ та ямар нэгэн зүйлийг дуусгалгүй орхисон бол тэр танд өөрийгөө сануулна. Шинээр ямар ч ажил бүү хий. Бүхий л чухал ажлыг хойшлуул. Өр төлбөрөө барагдуул. Ер нь хамгийн энгийн хялбар ажлыг түрүүлж барь.
ХИЛЭНЦ – (10/23-11/21)
Идэвхи санаачлагатай ажиллах нь амжилтад хөтөлнө. Бүтээлч үйл ажиллагаа бүх талаараа үр дүнтэй. Хэрвээ та ажлаа өөрчлөхийг хүсвэл шинэ ажилд орохыг хүсч байсан бол өнөөдөр тохиромжтой. Уран бүтээлчдийн онгод орж, бүтээл туурвил арвинтай байна. Шинжлэх ухааны судалгаанд шинэ арга барил, санаа оноог нэвтрүүлнэ.
НУМ – (11/22-12/21)
Та өөрийн зөвд итгэлтэй байвал ямар ч санаачлагыгзоригтой дэвшүүл. Ил тод, шударга, зарчимтай хүмүүс бусдын хайр хүндэтгэлийг хүлээнэ. Нөлөөтэй хүнээс тус дэм хүсэх, арга хэмжээ зохион байгуулах, албан ёсны уулзалтад оролцоход ээлтэй.
МАТАР – (12/22-1/19)
Ухаарал бясалгалын өдөр. Буруу санаж явсан, дайсагнадаг хүнтэйгээ эвлэр. Хэт ядрах, сэтгэл хямрахаас сэргийл. Эрч хүчээ дэмий зүйлд бүү үр. Аливаад хүлээцтэй, тайван хандвал юмны учир олдоно. Судлаач шинжээч, хуулийн салбарынхан чухал санаа олно. Бусдад элдвийг бүү амла.
БУМБА – (1/20-2/18)
Аз сорьсон том ажил үйлсийн эхлэлийг тавихад ээлтэй өдөр. Эрч хүчтэй байвал амжилтад хүрнэ. Өр төлбөрөө барагдуулах, аян замд гарах, шударга зүйлийн төлөө тэмцэхэд үр дүнтэй. Ирээдүйн төлөвийг тодруулах хувь тавилангийн тэмдгүүдийг онцгой анхаар. Тантай уулзах хүмүүс, тохиолдох үйл явдал болгон утга агуулгатай.
ЗАГАС – (2/19-3/20)
Сайн өдөр. Хамтын ажиллагаа үр дүнтэй. Олон нийтийн хурал зөвөлгөөн, уулзалт, гэрээ хэлцэл амжилттай. Хичээн хөдөлмөрлөвөл үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж чадна. Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд ээлтэй сайн. Эрүүл мэндээ анхаар.