Бүгд Найрамдах Өмнөд Суданд барьцаалагдсан таван эмэгтэйг монгол цэргүүд суллажээ.
Тодруулбал, энэ сарын 11-нд тус улсын Бентью хотод байрлах хуаранд үүрэг гүйцэтгэж байсан НҮБ-ын Цагдаагийн офицер таван эмэгтэйг үл мэдэх зэвсэгт этгээдүүд хүч хэрэглэн авч явжээ.
Улмаар НҮБ-ын Цагдаагийн ажиллагааны төвөөс хурандаа Д.Энхбаатар захирагчтай Мотобуудлагын VII ээлжийн батальоноос дэмжлэг хүссэний дагуу шуурхай бүлэг томилон үүрэг гүйцэтгэж, ‘Самнан хайх ажиллагаа’ зохион байгуулж, гэмт этгээдүүдийг шуурхай илрүүлэн барьцаалах оролдлогыг таслан зогсоожээ.
Шуурхай бүлгийн бие бүрэлдэхүүн зэвсэгт этгээдүүдээс аварсан эмэгтэйчүүдийг хамгаалан Дотоодын дүрвэгсдийн хуаранд ирсэн байна. Монголын цэргийн багийн байрлах Юнити мужид суух НҮБ-ын UNMISS ажиллагааны зохицуулагч хатагтай Хироко Хирахара болон Олон улсын хүний эрхийн байгууллагуудаас дээрх үйл явдалтай холбогдуулан Монголын цэргийн алба хаагчдад талархлын захидал ирүүлжээ.