Хилари Дафф биеэ үнэлэгч, алуурчны дүрд тоглохыг хүсдэг

892

Холливудын жүжигчин Хиллари Дафф багаасаа л кинонд тоглож, олонд танигдсан. Ингэснээр тэрбээр урлагт хүүхэд насаа зориулж, бага насны дурсамжгүй болсон гэнэ. Түүнчлэн тухайн үед тоглож байсан дүрүүд нь түүнд саад болдог гэнэ. Энэ талаар тэрбээр ‘Би адал явдалт, түүхийн, уянгын киноны гол дүр бүтээхийг хүсдэг. Гэтэл найруулагчид 20 жилийн өмнө тоглож байсан дүрийг минь дахин санал болгодог. Би хөгжиж, дэвшмээр байна. Үргэлж инээдмийн жанрын кинонд тоглож, нэгэн хэвийн дүр бүтээхээсээ залхаж байна. Хэрвээ би хэзээ ч бүтээж байгаагаагүй сэтгэцийн өвчтэй, биеэ үнэлэгч, алуурчны дүр бүтээвэл гайхалтай шүү дээ. Үзэгчид надаас олон зүйлийг хүсдэгийг би мэддэг’ хэмээн ярьжээ.