Ёстой нэг юм юмтай бүсгүй

1540

Их хотын залуусын эмэгтэйчүүд нь энгэсэг гоодоо анхаарч харин эрчүүд нь спортоор хичээллэж байна.  Харин тэдний хичээллээд шимтээд байгаа спортыг 2 төрөлд хуваачихвал буруудахгүй. Албан бус нэрийдлээр биеийн хүчний  болон цахим спорт гэж 2 ангилна.  Цахим спорт гэж чухам юу вэ гэвэл өнөөх PC тоглоом шүү дээ. Гэхдээ байрны дор батгана шиг үүрлэсэн газрыг бус  ёстой  дэлхийн стандартын нэвтрүүлээд  буй The Lof  төвийг цахим спортыг дэлгэрүүлэгч төв гэж нэрлэвэл зохино. Энэ газрын эзнээр ёстой халуухан,  залуухан,  хархүү бүрийн нүдийг унагам сайхан бүсгүй байдгийг андахгүй. “ЮМ” юмтай энэ бүсгүй ёстой л нэг “ӨӨ дээшээ сэмбий” гэдгийг өөрөөрөө батлан харуулна… Дээр дурдсан “Сэмбий”, “Хөөрхөн хөлийн хуруу” гээд л хэд хэдэн хит клипүүдэд гол дүр бүтээсэн тэрээр дүрсний урлагт эргэлзээгүй татагджээ. Сүүлийн үед Стар телевизийн өглөө, үдэш, оройн цагаар цаг агаарын мэдээг харц унагам сайхан бүсгүй хөтлөх болсон гэх олны  сургаар  сувгаа тааруултал өнөөх “хөөрхөн” маань байна.  Бөртийн хувьд завгүй ажлын өдрүүд улам нэмэгдэж, хөдөлмөрч  сэтгэлийн хүчээрээ энэ бүхнийг амжуулж буй гэлтэй.  Ямартай ч сайхан бие, зүс царай, хувийн бизнес, донжтой хэв маяг,  сонирхолтой ажлын талбар дээрээ  нэмээд   телевизийн салбарыг шигтгэжээ.  Их ажилд нь амжилт хүсье.  Юм юмтай байхын яруу тод жишээ нь энэ буй за.