‘Зөвхөн картаар зорчих’ аяныг өрнүүлж эхэллээ

391
‘Сити баз консалтинг’ ХХК-иас санаачлан тавдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотын 32 автобус зогсоолуудад  ‘Зөвхөн картаар зорчих’ аяныг өрнүүлж эхэллээ.
Энэхүү аяны зорилго нь картын зөрчлийг таслан зогсоох, картны үлдэгдэл шалгах, тээврийн хэрэгсэлд орохоос өмнө зөрчлийг газар дээр нь арилгах, зорчуулах, шалгагч нарын эрх үүргийг таниулах мөн нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.
 
‘Зөвхөн картаар зорчих’ аяны хүрээнд:
-5 шар /урд/,  Монгол хьюндай киа компани,
-32-р байр /урд/, Хар хорин, Цамбагарав /урд/, Саппоро /урд/,
-3-р эмнэлэг /урд/, 10-р хороолол /урд/, 25-р эмийн сан /урд/,
-ТБД андууд /урд/, Баруун 4 зам /урд/,
-Улсын их дэлгүүр, Санктпетербург, Өргөө амаржих газар,
-Бөхийн өргөө, Зүүн 4 зам /урд/, Зүүн 4 зам /хойд/,
-Хөдөлмөрийн яам, МУБИС, Мөнгөн завъяа,
-Энхтайван найрамдлын ордон, Баруун 4 зам /хойд/,
-ТБД андууд /хойд/, 25-р эмийн сан /хойд/,
-10-р хороолол /хойд/, 3-р эмнэлэг /хойд/,
-Саппоро /хойд/, Цамбагарав/хойд/, 19-р байр, 32-р байр /хойд/,
-Та чи, 5 шар /хойд/ гэх мэт нийт 32 автобус зогсоолуудад ‘Сити баз консалтинг’ ХХК-ийн 10 хяналтын ажилтан, 12 багийн ахлагч, 96 шалгагч өглөөний 08.00 оройны 20.00 цагийн хооронд ажиллаж байна.