Ж.Батсуурь Сүхбаатар аймгийн Засаг дарга боллоо

1189

olloo_mn_1469155497_fa00f895e6510becf7709b40dfa9ec961453166668_61

Орон нутгийн сонгуулийн дүн эцсийн байдлаар гарч, ялалт байгуулсан нам эрх мэдлээ хуваарилж байна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН Завхан, Сүхбаатар аймаг, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэгвэл ялагчид албан тушаалын хуваарилалтаа хийж эхэлжээ.
Тухайлбал, Сүхбаатар аймгийн Засаг даргаар Ж.Батсуурь эргэн томилогдсон байна. Тэрбээр өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нутагтаа нэр дэвшиж өвдөг шороодсон ч орон нутгийн сонгуулиар ялж, Засаг даргын албаа үргэлжлүүлэх эрхтэй боллоо. Орон нутгийн сонгуулиар Сүхбаатар аймгийн ИТХ-ын 13 суудлын 8-ыг нь АН-ын нэр дэвшигчид авсан юм.
 Эх сурвалж http://www.info.mn