С.Саранчимэг, Д.Мөнхзул нарыг Олимпийн алдар одонгоор шагнав

557
Албани улсын Дуррис хотноо Шатрын сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 04 дүгээр сарын 20-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан билээ.
Тэмцээнд 40 орны 387 шатарчид оюун ухаанаа уралдуулснаас, Монгол Улсын 29 шатарчин эх орноо төлөөлөн оролцож, 13 хүртэлх насны охидын ангилалд Даваахүүгийн Мөнхзул түрүүлэн тус тэмцээнээс хошой алтан медаль хүртсэн билээ.
04 дүгээр сарын 21-30-ны өдрүүдэд Итали Улсын Кальяри хотноо зохион байгуулагдсан “Шатар сонирхогчдын Дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч, Улсын их хурлын гишүүн Б.Саранчимэг амжилттай оролцсон билээ.
Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч, Улсын их хурлын гишүүн Б.Саранчимэг, Дэлхий шатрын холбооны эмэгтэй мастер Д.Мөнхзул нарыг хүлээн авч баяр хүргэн, Монголын үндэсний олимпийн хорооны ‘Олимпийн алдар’ одонгоор шагнав.