09.30 цагт “Бишрэлт” зочид буудалд “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас “Чөлөөт бүс дэх экспорт, импортын боломж, давуу тал” сургалт зохион байгуулна.
10.00 цагт ГХЯ-нд 2017 онд ЮНЕСКО-д бүртгэгдсэн Дагуурын ландшафт, Данжуурын гэрэлт хөшөө, Уул овоо тахих Монгол зан үйлийн батламжийг холбогдох яамдад гардуулан өгөх ёслол болно.
10.00 цагт “The Corporate convention Centre”-т Хан-Уул дүүргийн ИТХ-аас “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөн зохион байгуулна.
10.00 цагт “Пума” зочид буудалд Монгол Улсад үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 105 жилийн ойн баярын хурал болно.
11.00 цагт Төрийн ордонд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хурал болно.
11.00 цагт АТГ-т тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Спортын төв ордонд “Пёнчан2018” өвлийн олимпод эх орноо төлөөлөн оролцсон баг тамирчид мэдээлэл хийнэ.
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Сумади Гирди” төвөөс Монголын лам Буддын гүн ухааны хамгийн өндөр цол хүртсэн талаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт “Туушин” зочид буудалд “Ногоон эдийн засаг” хэлэлцүүлэг болно.
15.00 цагт Үндэсний хөгжлийн газарт Төв аймгийн Эрдэмтдийн зөвлөлөөс “Хөгжлийн загвар-Төв аймаг” бодлого боловсруулах уулзалт зохион байгуулна.
15.00 цагт МҮОНТ-ийн Төв студид дэлхийн 198 орны 75 олон нийтийн телевизийн сүлжээгээр 600 сая үзэгчдэд хүрч буй “Дэлхийн түүхүүд” баримтат киног Монголын үзэгчдэд эх хэлээр нь хүргэх шинэ төслийн нээлт болно.