Тэнгэрт байгаа найруулагчдаа баярлалаа

1060

УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр ‘Адууны түүх’ жүжгийн Жанжаагийн дүрээр ‘Гэгээн Муза’ наадмаас шилдэг туслах дүрийн шагнал хүртлээ. Тэрбээр шагнал авсныхаа дараа сэтгэгдлээ хуваалцахдаа ‘Би хоёр жилийн өмнө Ромеогийн дүрээр Гэгээн Муза хүртэж байлаа. Одоо дахин шагнал аваад зогсож байгаадаа маш их баяртай байна. Жүжгийн найруулагч, тэнгэрт байгаа Б.Баатар найруулагчдаа баярлалаа’ гэсэн юм.