Одноог оноо алдуулсан гоёл

1618

Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Б.Одончимэг буюу Одноо хамгийн сүүлд ‘Би эндээс явахгүй’ жүжигт тоглож, үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээ аваад байсан юм. Шинэ жүжигтээ зориулж, жингээ хасч гуалиг биеэрээ гайхуулах болсон бүсгүй ‘Гэгээн Муза’ наадмын улаан хивсний ёслолд өмсөж ирсэн хувцаснаасаа болж оноо алдахад хүрчээ. Учир нь түүний сонгож өмссөн хувцас болон толгойн гоёл нь залуухан жүжигчин бүсгүйг хэтэрхий овортой харагдуулахын зэрэгцээ өнгө нь ч зохиогүйгээс олон нийтээс багагүй шүүмжлэл сонсоод байгаа юм.