‘Гэгээн муза’-д Д.Оюунзул онцгойрлоо

3314

‘Гэгээн Муза’ наадмын ‘Шилдэг  эмэгтэй гол дүр’ шагналд УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа    ‘Жаргаагүй нар’ жүжгийн Пагмадуламын дүр болон ‘Би эндээс явахгүй’ жүжгийн Дулмаагийн дүрээр, ‘Black Box’  театрын жүжигчин Д.Оюунзул ‘Годо-г хүлээсэн нь’ жүжгийн Владимрын дүрээр нэр дэвшсэн. Улмаар Д.Оюунзул шилдгээр шалгарч шагналаа гардсан юм. Тэрбээр ‘Энэхүү наадамд оролцсон уран бүтээлчдэдээ, шүүгчдэдээ халуун баяр хүргэе. ‘Годо-г хүлээсэн нь’ абсурд жүжгийг Монголд зориг гарган тавина гэдэг тийм ч амаргүй гэдгийг мэдэж байна. Театрын Мягмар ах, Одончимэг эгч, найруулагч Боролдой нартаа  маш их баярлалаа’ гэсэн юм.