Зөрүүд Шүүдэрээ

780

Жүжигчин П.Шүүдэрцэцэг багадаа ааштай зөрүүд хүүхэд байсан гэнэ шүү. Тэрбээр энэ тухайгаа ‘Долоон настайгаасаа 11 жил бүжгээр хичээллэсэн. Зургаан настай байхад ХБК-ийн төгөлдөр хуурын ангид шалгуулахдаа их хөгтэй. Уг нь бусад бүх шалгалтандаа тэнцсэн мөртлөө дуул гэхэд нь  дуулахгүй гээд шүдээ зуугаад зогсчихгүй юу. Бас л миний өөрийнхөөрөө байх гэдэг зангаас болсон. Бага байхын зөрүүд, ер нь жаахан ааширхаг. Зүгээр л энгийн сургуульд ормоор санагдсан’ хэмээн ярьсан байдаг юм.