Нийслэлийн ХЗХ-дын удирдах ажилтнуудад зориулсан сургалт боллоо

270
Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар хамтран ‘Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр’-т хамрагдан ажилладаг Хадгаламж, зээлийн хоршоодын удирдлага, гишүүдэд зориулсан сургалт зохион байгууллаа. Сургалтад хоршоодын дарга, хяналтын зөвлөлийн дарга, гүйцэтгэх удирдлага болон төлөөлөн удирддаг гишүүд хамрагдсан юм.
Сургалтаар ХЗХ-ны салбарын хууль эрх зүйн зохицуулалт, тэр дундаа хоршооны засаглал, үүрэг хариуцлага, удирдах бүрэлдэхүүнд тавих хяналт болон хуульд заасан хугацаатай үүрэг хариуцлагын талаар Хорооны ХЗХ-ны газрын дарга Ц.Алтантуул болон бусад мэргэжилтнүүд дэлгэрэнгүй танилцуулга, хичээл явуулсан юм. Мөн СЭЗИС-ийн багш, доктор Б.Мөнхзаяа ‘Зээлийн эрсдлийн удирдлагын менежмент’ сэдвээр лекц уншлаа.
Хороо Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран дээрх хөтөлбөрт хамрагдсан хоршоодын үйл ажиллагаанд хуулийн дагуу хяналт тавьж, зөвлөгөө мэдээллээр ханган, шаардлагатай сургалтыг тогтмол явуулж байна.