Залуу дуучин А.Хишигдалай дуулахын хажуугаар телевизийн салбарт ажиллахаар болжээ. Тэрбээр төрийн соёрхолт дуучин Д.Болдын үүсгэн байгуулсан “Channel 11” сувагт “Тарагтай боов” нэртэй шинэ нэвтрүүлгийг хөтлөхөөр гэрээ байгуулсан байна.
“Тарагтай боов” нэвтрүүлгийг эфирт оруулсан цагийн нь харвал насанд хүрэгчдэд зориулсан нэвтрүүлэг бололтой. Дуучин бүсгүй маань зочинтойгоо нэг оронд хэвтэнгээ цахим орчимд өрнөж байгаа дуулиан шуугианы тухай хуучилдгаараа бусад телевизүүдийн нэвтрүүлгүүдээс ялгарах гэнэ. Анхны зочноороо бие хаа, царай зүс сайтай олны танил залууг сонгоод байгаа бөгөөд хэн бэ гэдгийг нь харин ихэд нууцалж байна. “Тарагтай боов”-оор холбогдсон дуучин Д.Болд, А.Хишигдалай нар цаашдаа хамтарсан уран бүтээл, шинэ дуу гаргахаар төлөвлөж байгаа юм байна.