Зургаан их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

849

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас элсэлтийн шалгалт дөхсөнтэй холбоотойгоор сургалтын чанар муу байгаа их, дээд сургуулиудад шалгалт хийлээ. Эхний ээлжинд 16 сургуульд шалгалт явуулж, таван сургуулийг нэгтгэн, зургаан сургуулийн сургалт явуулах тусгай зөвшөөрлийг цуцаллаа.

Мөн сургалтын чанар муу дээд сургуулиудыг нэгтгэж, элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог нэмэхээр БСШУСЯ-наас судалж эхэлжээ. Юутай ч их сургуульд элсэн орох босго оноог хэдээр нэмэх талаар эцэслэн шийдвэрлээгүй ч, тодорхой хэмжээгээр нэмж их дээд сургуулийн босгыг өндөрсгөх талаар анхаарч ажиллах талаар албаныхан хэлж байгаа юм.