ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог 400 болгон нэмэгдүүллээ

751

Монгол ОХУ-ын Засгийн газар хоорондын тэтгэлгээр жилд 300 гаруй оюутан суралцаж байсан.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь тус улсад айлчлах үедээ ОХУ-ын БШУ-ы сайдтай нь уулзаж, тохиролцсоноор Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог 400 болгон нэмэгдүүлжээ.

Мөн ОХУ-ын их, дээд сургуульд элсэх хүсэлтэй залуус тухайн сургуулийнхаа шалгалтад тэнцсэн бол хүссэн мэргэжлээрээ тэтгэлэгтэй суралцах боломж бүрдсэн байна.