Дуучин Укагийн шинэ уран бүтээлүүдийн нэг “Маргаашийн нар руу хамт аялах уу” дуу клипний зохиол, ялангуяа хувцаслалтын хувьд маш сонирхолтой. Европ гутал, өмдөн дээр тод өнгө, гялгар материалтай, энгийн монгол дээл өмсч, толгойдоо эрээн алчуур донжийг нь олж гоёсон Ука болон түүний бүжигчдийн дээлний сонголт бүсгүйчүүдийн анхаарлын гадуур өнгөрсөнгүй. Тэр ч байтугай цэцэрлэгийн насны бяцхан охид Укагийн клипний имижийг дуурайн, ингэж зургаа авахуулсныг аав, ээж нь өхөөрдөн цахим хуудаснаа оруулжээ. Ийнхүү Укагийн дээл сүүлийн үед тренд болоод байна.