Ж.Батзандан: Би АН-ын даргын сунгаанд оролцоно

589

batzandann

УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-ын ҮЗХ-ны хурлын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “ҮЗХ-ноос үндсэн дүрэм, үзэл санаагаа боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт миний бие орсон. Ардчилсан намд эрс өөрчлөлт хийж шинэчилнэ. Ирэх сарын 6-ны өдөр Ардчилсан нам Их хурлаа хуралдуулж Үндэсний зөвлөлдөх хороогоо тарааж шинэ дүрмээ батална.

Шинэ Ардчилсан нам ирэх сарын 6-нд бий болно. Ардчилсан намын бүх шатны даргыг гишүүд дэмжигчдээс сонгодог тогтолцоо руу шилжсэн тохиолдолд миний бие намын даргын сунгаанд оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Би шинэ Ардчилсан намыг удирдаж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа.

Ж.Батзандан миний бие Ардчилсан намын даргаар сонгогдсон тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээр Р.Амаржаргалыг дэмжиж ажиллана” гэж мэдэгдлээ.