Солонгост энэ өдрүүдэд кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг 54 дэх удаагийн ‘Baeksang Arts Awards’ болж байна. Тэгвэл энэхүү наадмын телевизийн ‘Шилдэг эмэгтэй жүжигчин’-ээр алдарт жүжигчин Ким Нам Жү тодорчээ. Түүний хувьд ‘Гэр бүл’ кинонд бүтээсэн дүрээрээ монголчуудад танил болсон нэгэн. Ким Нам Жү ‘Misty’ цувралын дүрээр ийнхүү шагнал хүртсэн байна.
54 дэх удаагийн ‘Baeksang Arts Awards’-ын шагнал гардсан уран бүтээлчдийг нэрлэвэл,
-Уран сайхны кино төрлийн ‘Шилдгийн шилдэг бүтээл’ : ‘1987: When the Day Comes’
-Уран сайхны кино төрлийн ‘Шилдэг бүтээл’:’The Fortress’
-Уран сайхны киноны ‘Шилдэг эрэгтэй жүжигчин’: Ким Юүн Сог /1987 киногоор/
-Уран сайхны киноны ‘Шилдэг эмэгтэй жүжигчин’: На Мүн Хи ‘Би ярьж чадна киногоор/’
-Өргөн дэлгэцийн’Шилдгийн шилдэг драма’: ‘Нууцлаг ой’
-Өргөн дэлгэцийн ‘Шилдэг драма’: ‘Ээж’
-Өргөн дэлгэцийн ‘Шилдэг эрэгтэй жүжигчин’: Жу Син Ү /Нууцлаг ой драмаар/
-Өргөн дэлгэцийн ‘Шилдэг эмэгтэй жүжигчин’: Ким Нам Жү /Misty драмаар/