Харри, Меган нарын хуриманд зориулж дурсгалын зоос гаргалаа

724

Британийн ханхүү Харри болон Меган Маркл нарын хурим энэ сарын 18-нд Лондон хотод болох юм. Тэгвэл уг хуримын ёслолд зориулан Хатан хааны ордноос ханхүү Харри болон Меганы хөрөгтэй дурсгалын зоосон мөнгийг гаргажээ. Энэхүү зоосон мөнгөний нүүрэн талд хосын сүй тавих үеийн гэрэл зургаас санаа авч урласан байна.