Нийтийн тээврийн гурван чиглэлд өөрчлөлт орууллаа

449

Зам засварын ажилтай холбогдуулан Монелийн нийтийн тээврийн гурван чиглэлийн замналд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна.

Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Гадна тойруугийн 4 дүгээр хэсгийн Дарь-Эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн 3 км авто замын ажил” 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 05 дугаар сарын 07-ны өдрийн хооронд хийгдэж байгаатай холбогдуулан тус авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлийн замналд түр хугацаанд өөрчлөлт орно. Үүнд:

1. Ч:19А “Монелийн 43 – Офицеруудын ордон – Сансар”

2. Ч:19Б “Монелийн 43 – Сансар – Офицеруудын ордон”

3. Ч:35 “Монелийн 43 – Хүнсний 4-р дэлгүүр – МУИС – 11-р хороолол”