УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Тус бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүд дээр саналаа нэгтгэжээ.
Мөн зарим асуудлыг хаалттай хэлэлцсэн байна. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн асуудал зэрэг нийт арав орчим хуулийн төслийг хэлэлцэх юм. УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дууссаны дараа хэлэлцсэн асуудлаараа мэдээлэл хийхгүй гэв.