Одоогоос гурван жилийн тэртээ буюу 2015 оны наймдугаар сарын 15-ны өдөр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун улсынхаа цагийн бүсчлэлийг 30 минутаар ухраажээ. Сөүлийн хувьд 1912 онд Япон улсын цагийн бүсчлэлийг шууд авч хэрэглэн өнөөдрийг хүрсэн байна.
Үүнтэй холбогдуулан Хоёр Солонгосыг нэгтгэх яамны ажилтнууд уулзалт болсон “Энх тайвны өргөө”-нд хоёр ширхэг цаг байрлуулж, ирэх тавдугаар сарын 5-наас нэг цагийн бүсчлэлд оруулахаар төлөвлөж буй талаар “Arirang News”мэдээлжээ.
Тус цагийг харсан БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун “Сөүл болон Пхеньян хотуудад цаг өөр байгаа нь сэтгэл өвтгөж байна. Бид эхлээд цагаа тааруулъя” гэж хэлснээр тус улс цагийн бүсчлэлийг 30 минутаар урагшлуулж, Өмнөд Солонгос улстай нэгэн адил цагийн бүсчлэл хэрэглэхээр болжээ.