Рианна ”Savage x Fenty” дотуур хувцасны цуглуулга гаргалаа

585

Дуучин Рианна ‘TechStyle Fashion Group’-тэй хамтран ‘Savage x Fenty’ дотуур хувцасны цуглуулгаа гаргажээ. Тэрбээр ‘Миний хувьд одоо байгаа хязгаарыг тэлж, дэлхийн эмэгтэй бүрт зориулан дотуур хувцас бүтээх нь их чухал байсан. Хүн бүр өөрийгөө сайхан мэдэрч, цагийг зугаатай өнгөрүүлж, төрөл бүрийн стиль туршиж үзээсэй гэж би хүсэж байна’ хэмээсэн бөгөөд ‘Savage X Fenty’ цуглуулгад 32А-гаас эхлээд 44DD болон XS-3X хүртэлх сонголт багтжээ.