Дэлхийн шатрын аварга “түргэн” тоглолтоор тодорно

521

world-chess-championship-1

Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Нью-Йорк хотод үргэлжилж байна. Өмнөх аварга Норвегийн Магнус Карлсен, шинэ од Оросын Сергей Карякин нар 12 өрөг тоглож, илүү оноо авсан нь энэ жилийн дэлхийн аварга болох юм.

Тэгвэл өчигдөр болсон 12 дахь өрөгт тэнцсэнээр тэдний оноо ижил 6 боллоо.

world-chess-championship-2

Цагаанаар тоглосон Карлсен Берлин тавилаар эхэлж 45 минут үргэлжилсэн нийт 30 нүүдлийн дараа тэд тэнцэж гар барьсан байна.

Одоо тэдний ялалтыг шийдэх 25 минутын түргэн тоглолт Лхагва гарагийн 14:00 цагт Нью-Йорк хотод болох юм. Манай цагаар Пүрэв гарагийн шөнийн 03:00 цагт эхэлнэ.

Хэрвээ энэ тоглолтоор аварга тодорч чадахгүй бол таван минутын “блиц” тоглолтоор тэмцээн үргэлжлэх болно.

Энэ тохиолдолд Карлсенд илүү боломж бий гэж үзэж байгаа юм. Учир нь Карлсен зөвхөн стандарт шатрын дэлхийд нэгдүгээрт бичигддэг тамирчин бус, FIDE-ийн чансаагаар түргэн тоглолтын дэлхийн нэгдүгээрт, блиц тоглолтын хоёрдугаарт бичигдэж байгаа тамирчин. Блицийн нэгдүгээрт Хятадын Дин Лирен жагсаж байгаа.

Харин Карякины хувьд эдгээр төрлөөр ямар нэг амжилт бүртгэгдээгүй байна.

Норвегийн Магнус Карлсен 2013 оноос хойш дэлхийн аваргын титмийг тасралтгүй зүүж яваа залуу бөгөөд энэ долоо хоногт 26 нас хүрч байгаа. Харин Сергей Карякин бол шатрын спортын шинэ од, 25 настай залуу юм.

world-chess-championship-3

Эх сурвалж: Business Insider