Ж.Энэрэл “Яг түүн шиг”-т хүч сорино

2109

‘Яг түүн шиг’ шоуны эхний хоёр улиралд оролцсон загвар өмсөгчид үзэгчдээс чамгүй үнэлэлт авсан бол энэ удаа загвар өмсөгч Ж.Энэрэл хэр дуучин болох оо харуулах нь ээ.  ‘Боловсрол суваг’ телевиз ‘Endemol Shine Group’-ийн албан ёсны эрхтэйгээр ‘Яг түүн шиг’ шоуг хоёр жил дараалан амжилттай зохион байгуулсан билээ. Харин энэ жилийн ‘Яг түүн шиг-3’ шоу тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ жилийн шоунд оролцох оролцогчдыг дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн зарлаж эхэлсэн. ‘Яг түүн шиг-3’ шоунд оролцох эхний дөрвөн оролцогчоор загвар өмсөгч Ж.Энэрэл, дуучин, ая зохиогч Б.Нацагдорж буюу Наки, ‘Эмоци продакшн’-ийн жүжигчин О.Тэмүүжин, дуучин Г.Сүндэрмаа нар сонгогдсон. Түүнчлэн шоуны тав дахь оролцогчоор жүжигчин, дуучин М.Цэрэндолгорыг зарласан юм.