Шинээр байгуулагдсан ББСБ-дын удирдах ажилтнуудын сургалт боллоо

591
Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо (МББСБХ) хамтран шинээр тусгай зөвшөөрөл авсан ББСБ-уудын удирдлагуудад зориулсан сургалт зохион байгууллаа. Сургалтад нийт 28 ББСБ-ын удирдах ажилтнууд хамрагдав.
Сургалтаар ББСБ-ын үйл ажиллагааны онцлог, хууль эрх зүйн орчин, хяналт зохицуулалт, ББСБ-ын нягтлан бодох бүртгэл, тайлагнал, олон улс дахь бичил санхүүгийн салбарын хөгжил, өнөөгийн төвшин, ББСБ-ын нийгмийн хариуцлага, харилцагчийн үйлчилгээ, үйлчилгээний байгууллагын стандарт зэрэг банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, мэдээллийг олгов.
Тус сургалтыг Хорооны 71 тоот тогтоолоор баталсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ын 2.11-д “Тусгай зөвшөөрлөө авснаас хойш зургаан сарын хугацаанд банк бус санхүүгийн байгууллагын удирдлага нь Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос зохион байгуулсан сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байна” гэж заасны дагуу тогтмол явуулж, сертификат олгодог юм.