“Зөн билгийн тулаан” шоуны шилдэг оролцогчдын нэг, өдгөө 29 настай Мэрилин Керро ээж болох нь ээ. Тэрбээр хүүхдийнхээ аавыг нууцалж байсан ч норвеги залуу Марк Александр Хансентэй болзож байгаа гэнэ. Түүний хувьд “Зөн билгийн тулаан”-ы ялагч Александр Шепстэй хамтран амьдарч байсан. Гэсэн хэдий ч хос салаад жил гаруй хугацаа өнгөрч байгаа юм. Тэгвэл шулам маань хүүхэдтэй болохыг хүсч байсан бөгөөд ийнхүү шинэ хайраа олж, анхны хүүхдээ өлгийдөхөөр болжээ.