10.00 цагт СУИС-ийн ‘Эрдмийн чуулган -2018’ болно. Хичээлийн II байр буюу 100 айлын байранд.
10:00 цагт Нийслэлийн иргэний танхимд НИТХ, Нийслэлийн боловсролын газар, Монголын сурагчдын холбоо, School Police төв хамтран эцэг эхийн эргүүлийн сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Үүнд Цагдаагийн ерөнхий газар, замын цагдаагийн газар оролцон Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, эцэг эхийн зөвлөлд сургалт хийнэ.
12.00 цагт МҮЭХ-ноос ‘Vision Zero’ буюу ‘Ослыг тэглэх алсын хараа’ олон улсын хөдөлгөөнд Монгол Улс нэгдэх нь зүйтэй гэж үзэж 1000 хүний оролцоотой зөвлөгөөн зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт ‘Зууны мэдээ’ сонины хэвлэлийн бага хурлын танхимд Монголын драмын урлагийг шинэ төвшинд гаргах холограм, live гэх мэт технологийн шийдлүүдийг ашигласан ФАУСТ драмын жүжиг тоглогдох гэж байгаа талаар мэдээлэл хийнэ.