Өнөөдөр хайр сэтгэлийн асуудал тодорхой бус байна.

422
ХОНЬ (3/21-4/19)
Өнөөдөр хайр сэтгэлийн асуудал тодорхой бус байна. Хайртынхаа хэрэгцээ шаардлагад өөрийнхийгөө тэнцвэржүүлэх арга олох ч тийм гэхийн аргагүй. Бас алтан дундаж болохыг олж мэднэ. Эрч хүчээ одоо алдаж байж магадгүй тул өөртөө цаг гаргах хэрэгтэй. Бясалгалын хичээлд сууж эхэл. Өөрийгөө хайрла. Энэ нь бусдад өгөх хайрыг тань нэмэгдүүлнэ. Зөв хүмүүстэй ярилцаж, өөрийнхөө санаа бодлыг илэрхийл.
ҮХЭР (4/20-5/20)
Чухал ажил төрлөө эхлүүлэх өдөр. Дотно харилцаанд хүрэх шинэ танилтай учирч болзошгүй. Эсвэл таны өмнө шинэ боломжийг нээх сайхан мэдээ дуулж ч болох юм. Од эрхэс таныг эрүүл мэнддээ анхаарахыг сануулж байна. Магадгүй та энэ өдөр бие тавгүйтэх, шалтгаангүйгээр уйтгар гунигт автахыг үгүйсгэхгүй. Архи согтууруулах ундаанаас хол бай. Хувийн амьдралдаа хэт сэтгэлийн хөдөлгөөнөөр хандах эрс шийдвэр гаргахаас зайлсхийхийг одод зөвлөж байна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Дотоод эрх чөлөө, сэтгэл санааны тогтвортой байдал олж авах болон өөрийн буруу дадал зуршлын эсрэг идэвхитэй тэмцэх эсэргүүцэх үе. Ажил хэрэгтэй холбоотой бичиг баримт дээр ажиллах, мэргэжлээрээ өсөн дэвжихэд бүхий л хүчин чармайлтаа дайчлахад тааламжтай байна. Дарга удирдлагадаа ажил хэргийн санал тавихад сайн. Амьдралын эрч хүч өндөр байгаа нь танд ямар ч ажлыг хийхэд тусална. Үдээс хойш анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй. Учир нь нөхцөл байдлыг эргүүлэх уулзалт эсвэл мэдээ хүлээн авч мэдэх юм.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Өнөөдөр таны ертөнцийг үзэх үзлээс өөр хэн нэгэнтэй учирч магадгүй. Та тэвчээртэй туршлагатай боловч нийгмийн гарал үүсэл эсвэл улс төр үзэл бодол өөр түүнтэй ойлголцох нь амаргүй даваа. Тэд орчлон ертөнцийн талаар бусдаас илүү сайн мэддэг тул байнга үүнийгээ гайхуулахыг хүсдэг. Энэ өдөр ажлын санал авах магад ба албан тушаал ахих гайхалтай боломж олдож мэднэ. Замдаа учирсан саадаа бэрхшээлээсээ няцалгүй өөрийнхөөрөө яв. Өнгөрсөн үйл явдалд харамсаж уйтгар гунигт битгий авт. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх хэрэггүйг санаж өөрийн хийсэн муу үйлээ өөрөө цайруул.
АРСЛАН (7/23-8/22)
Энэ өдөр од эрхэсийн хөдөлгөөн таны төлөвлөгөөнд хөндлөнгөөс оролцоход хүргэнэ. Зах зээлийн ширүүн нөхцөл байдалтай нүүр тулсан бол эмээх хэрэггүй. Азаа туршаад үзэхэд гэмгүй шүү дээ. Адилхан яваа нэгнээсээ тусламж туслалцаа авахад алдах зүйл үгүй ч таны итгэлийг хөсөрдүүлэхгүй гэх баталгаа байхгүй. Өөрийн сэтгэлийн хөдлөлөө хяна. Бусдад хэт их бүү итгэ. Хөнгөн, хуумгай алхам хийхгүй байхын зэрэгцээ гарах ёстой гарлагыг шууд гаргаж байх хэрэгтэй.
ОХИН (8/23-9/22)
Элдэв янзын ажил хэргийн асуудлуудад оролцож байхын оронд өөрийгөө тайвшруулж өөртөө цаг гарга. Та өөрийгөө зоригжуулах хэрэгтэй. Өөрийн хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд дээш харж өөрийн хүч зоригоо олж ав. Ахмадуудын үгийг сонс тэд гэр бүлийн гишүүдээс илүү ухаантай нь шүү дээ. Хэдий байн байн нэг зүйлээ давтдаг ч тэдний зөвлөгөөг дага. Гэвч ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө шаардагдах бүх хүмүүстэй ярилцсан эсэхээ шалга. Өдрийн төлөвлөгөөтэйгөө сайн ажиллаж орой өөртөө бага зэрэг цаг гаргахаар зохицуул.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өөрийн эрхэм зүйлсээс илүү бусдад анхаарлаа хандуулах бололтой. Сүүлийн хэд хоногийн туршид ихэнхи жинлүүр зорилгынхоо төлөө шаргуу хөдөлмөрлөсөн байх. Тиймээс өнөөдөр гэр бүл найз нөхдөө нэгдүгээрт тавь. Өөрийнхөө хувьд нэгдүгээрт ордог зүйлдээ анхаарлаа хандуулж бусад хэрэггүй зүйлсийг цагийн хувиараасаа арилгах хэрэгтэй. Мөрөөдлийн байшингаа барихын тулд газар худалдаж авах эсвэл байшин худалдаж авах хүсэл төрөх болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Олон зүйлс таны сэтгэлийг татах учир сонголт хийхэд амаргүй байх болно. Ажил болон гэртээ бат суурьтай байгаа тул удаан хугацаанд хүсэж явсан зүйл тань биеллээ олох л болно. Та өөрийн шийдвэрээр буруу алхам хийж хамт ажиллагсдынхаа итгэлийг алдаж болзошгүй. Гэхдээ та өөрийн зүрх сэтгэлийн дуудлагаар явж байгаа бол зөв алхам хийж байна. Бүх зүйл цаг нь ирэхээр байх ёстой байрандаа очно гэдэгт итгээрэй.
НУМ (11/22-12/21)
Таны эрч хүч маш өндөр түвшинд байна. Ямар ч ажил хийсэн тэсвэр хатуужилтай, ажилсаг байж чадвал амжилтанд хүрнэ. Нөхөрлөлийн харилцаанд мөнгөний асуудал байх ёсгүйг сана. Дотны найз байсан ч мөнгө зээлдүүлэх хэрэггүй. Хэрвээ танд ямар нэг бизнесийн санаа төсөл байгаа бол яг одоо хэрэгжүүлж эхэл. Энэ нь таны хувийн бизнесийн эхлэл ч байж магадгүй. Хэрвээ найз нөхөд болон хуучин хамтрагчтайгаа хамтарч энэ ажлыг хийх нь танд тийм ч сайхан санаа гэж бодогдохгүй байгаа бол эцсийн шийдвэр гаргах хүртлээ сайтар бодохыг зөвлөж байна.
МАТАР (12/22-1/19)
Түрэмгий зан, уур уцаар нэмэгдэхээс цаашгүй тул хавь ойрын хүмүүстэйгээ бүү ширүүн харьц. Өсвөр насныхан зөрүүдэлж, тэрслэх хандлага илрэх ба үүнийгээ зогсоож, эцэг эхийгээ жаахан ч гэсэн бодохыг хүсье. Хүнд нөхцөл байдал танаас эрс шийдэмгий байхыг шаардах бололтой. Хэрэв та хариуцлагагүй хандвал та эвгүй байдалд орж мэдэх юм. Харин аялалд гарах гэж байгаа бол хандаж хэлэхэд очих гэж буй орныхоо улс төрийн байдлыг судалж үзэхийг зөвлөж байна.
ХУМХ (1/20-2/18)
Төлөвлөгөөнүүд тань төлөвлөсөн байдлаараа явагдахгүй хазайх хандлагатай болно. Өөрийгөө тайван бус байдлаасаа хамгаалж тодорхойгүй байдал шаардсан гэрээ хэлэлцээрийг хойшлуул. Хамтын хичээл зүтгэл шаардсан цаг үе тань дээр ирж байна. Гэрээс тань ердийнхөөсөө илүү хол байлгах ажлын асуудлуудад бэлэн бай. Эрүүл мэнддээ анхааралтай ханд. Та бодож байгаагаасаа ч илүү өөртөө хайхрамжгүй хандаж байна. Сонирхолтой ном, баримтат кино нь танд урам зоригийг өгч, өдрийн эцэст тайвшрахад тань туслах болно.
ЗАГАС (2/19-3/20)
Өнөөдөр бэлэн байдалд бай. Ажил дээрх бага зэргийн өөрчлөлт та нарын олонхыг өнөөдөр завгүй өнжүүлэх болно. Гэхдээ хэрэв ажил чинь амар болох зохицуулалт хийвэл таны талаас ямар нэгэн маргаан гаргах хэрэггүй. Хамтран амьдрагчтайгаа санал зөрөлдсөнөөс болж романтик байдал дуусгавар болж магад. Энэ өдөр уур хилэн хүсэл тачаалтай халуун хүйтэн ээлжилсэн өдөр болох авч танд өөртөө таатай байлгахаар эсвэл зохицуулах аргаар өөрчлөх боломж байхгүй.