БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. Монгол Алтайн нуруу, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар 0-5 хэм, өдөртөө бүх нутгаар 16-21 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 19-21 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө бүх нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.
2018 оны 04 дүгээр сарын 19-нөөс 04 дүгээр сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 19-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 20-нд зарим газраар, 21, 22-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 22-нд нутгийн баруун хагаст өдөртөө дулаарна.