Гэрээ хэлцэл байгуулах, мэдээлэл туршлага солилцох, аян замд гарахад тохиромжтой

476

Хонь – (3/21-4/19)
Оюуны чадавхи нэмэгдэнэ. Био-энергийн эмчилгээ хийлгэх, мөргөл бясалгал үйлдэх, мэргэ төлгө тавиулахад сайн. Аливааг хийхдээ төлөвлөгөөнд бус, зөн билэгтээ захирагд. Бодол санаа, үйл хөдлөлөө хянаж, ярихаасаа илүү бусдыг сонсохыг хичээ. Аян замд гарахад сайн.

Үхэр – (4/20-5/20)
Бүтээл туурвилын өдөр. Юмс таны санаснаар болохгүй байлаа ч битгий бухимдаарай. Таатай цаг үе ирэхийг хүлээсэн нь дээр. Өнөөдөр тууштай байж чадсан хүн хожно. Бусдаас зөвлөгөө, тус дэм авахаас бүү нэрэлх.

Ихэр – (5/21-6/21)
Гэрээ хэлцэл байгуулах, мэдээлэл туршлага солилцох, аян замд гарахад тохиромжтой. Ямар нэгэн зүйлийг шинээр сурвал, эсвэл шинэ мэргэжил эзэмшвэл хожим тустай. Зөв тооцвол уулзалт, ажил хэрэг, гэрээ хэлцэл ашигтайгаар шийдэгдэнэ.

Мэлхий – (6/22-7/22)
Хайр энэрэхүй сэтгэл хүчтэй байна. Бэлэг сэлт өгөх, гэм нүглээ наманчлах, уучлалт гуйх, зөв буруугаа ойлголцох, эвлэрэхэд ээлтэй. Ном уншуулах, засал хийлгэх, мөргөл залбирал үйлдэх нь таны амьдралд шууд нөлөөтэй. Уурлаж цухалдах, хэрэлдэх, бусдад мууг хүсэх цээртэй.

Арслан – (7/23-8/22)
Өнөөдөр та идэвхи зүтгэлтэй байж, стандарт бус сэтгэлгээгээрээ бусдыг гайхшруулна. Таны энэ байдал ажил төрөлд төдийгүй янаг амрагийн харьцаанд ч сайнаар нөлөөлнө. Гэр бүл, үр хүүхэдтэй харьцаа сайн байна. Та тэднийхээ хамтаар садан төрлийн асуудлыг шийдвэрлэнэ.

Охин – (8/23-9/22)
Нууцад нэвтрэх өдөр. Ном судар, бичиг баримтаас чухал мэдээллийг олж авна. Эцэслэн шийдвэр гаргах цаг нь болоогүй байгаа тул битгий яар. Бусдад ихэрхүү зан гаргавал байр сууриа алдана. Хуучин ажлаа дуусгахад тохиромжтой. Мацаг барихад үр дүнтэй.

Жинлүүр – (9/23-10/22)
Аливааг шинээр хийжэхлэхэд таагүй боловч хуучин хийж байснаа дуусгах, дүгнэхэд сайн өдөр. Мөргөл бясалгал үйлдэх, мацаг барих нь бие сэтгэлээ ариусгахад туслана. Харанхуй зэлүүд газраар бүү яв, мөн бусдын нөлөөгөөр хэл аманд орооцолдохоос зайлсхий.

Хилэнц – (10/23-11/21)
Энергийн хувьслын өдөр. Төлөвлөсөн зүйл санаснаар болохгүй тул зөн билэгтээ захирагдан аливааг шийдвэрлэ. Харилцаа холбоо тогтоох, бусадтай эвлэрэн зохицох, мэдээлэл туршлага солилцох, аян замд гарахал сайн. Амьдралаа өөрчлөхийг хүсвэл зоригтой алхам хий.

Нум – (11/22-12/21)
Баяр хөөртэй, урам зоригтой байвал амжилтанд хүрнэ. Эд зүйл худалдаж авах гэж байгаа бол хойшлуулсан нь дээр. Төлөвлөгөө зохиох, бичиг баримтад гарын үсэг зурахад таагүй. Хулгай дээрэмд өртөх, хуурч мэхлэгдэх магадлал буй тул болгоомжтой байгаарай.

Матар – (12/22-1/19)
Таны өмнө шалгуур тавигдах өдөр. Өнөөдөр та хийсэн үйлдэл болгоныхоо төлөө хариуцлага хүлээх тул хянуур байж, үйлдэл болгоноо нягтал. Чухал шийдвэр гаргах, амьдралаа дүгнэж цэгнэхэд тохиромжтой. Мэдлэг туршлагаа бусадтай хуваалцах, шинэ мэргэжил эзэмшихэд сайн.

Бумба – (1/20-2/18)
Та бусад хүнд ямар сэтгэгдэл төрүүлдгээ мэдэж авна. Магадгүй та зөвхөн ажилдаа анхаарч гэр бүлээ халамжлахаа мартжээ. Тэгвэл өнөөдөр анхаарах цаг нь. Амьдралаа цэгнэж, алдаа дутагдлаа ухамсарла.

Загас – (2/19-3/20)
Хоёрдмол мөн чанартай өдөр тул ажил төрлөө цэгцлэн хийж байгаагаа дуусгах нь зүйтэй. Өр төлбөрөө барагдуулах, андгай тангаргаа биелүүлэх, алдаа дутагдлаа засах, хэрэгцээгүй бүхнээс салахад ээлтэй сайн.