Шоу ертөнцийн хатан хаан нэрээр олонд танигдсан 37 настай Пэрис Хилтон тун саяхан удахгүй хуримаа хийх талаар мэдээлсэн. Түүний дурлалт залуу болох 32 настай жүжигчин Крис Зилка Пэрис бүсгүйд гэрлэх санал тавьсан билээ. Энэ талаар Хилтон “Бидний хурим тийм ч даруу болохгүй байх.
Бүх зүйл яг л үлгэрт, кинонд гардаг шиг байх биз ээ. Хуримын ёслолд маань Беверли-Хиллст амьдардаг өвөө маань оролцох ёстой. Тиймээс хуримын ёслол түүний гэрээс холгүйхэн болох биз ээ. Би өвөөдөө их хайртай. Өвөө минь тэр өдөр дэргэд минь зогсох учиртай” гэж ярьжээ.
Өдгөө Пэрис Хилтон хуримын даашинзаа сонгож яваа сурагтай.