Эх сурвалжийн мэдээлснээр Д.Баярсайхан гэгч сүүлийн арав гаруй жил Бичил санхүүгийн хөгжлийн санд эзэн сууж бэлэн мөнгөний уурхай ажиллуулж байна. ББСБ-ыг уралдуулж байгаад аль илүү хувь өгсөнд нь зээл олгодог байх юм. Заримд нь тэр бумаар нь гаргадаг сурагтай. Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал нь түүний баруун гар нь 10 хувийг нь халааслаад Банк бусуудын зөвшөөрлийг би л мэддэг гэж томордог. Энэ хүн сүүлийн арван хэдэн жил хичнээн их зээлийн 10 хувийг цавчаа бол?
За бүр “Алтан загас”-ны үлгэрийн эмгэн ичмээр зүйл болсон нь тэрээр төрийн байгууллагын дэд даргын албан тушаалтай мөртлөө Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-д тухлахдаа ямар арга чарга хэрэглэж хуулиас дээгүүр жаалваа? Төрийн нэр барьж түмний мөнгийг халааслагч хуулийн ар хударгаар исгэрч явааг зогсоох цаг болсон. АТГ ажлаа хийгээч ээ.