​Шүүхээс С.Баярцогтыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

425

АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогт, ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг батлахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль бусаар бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр сэжигтнээр татаж, өнгөрсөн ням гаригийн шөнө баривчилсан билээ. Өчигдөр АТГ-аас эдгээр хүмүүсийг яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн.

Дөнгөж сая Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Сангийн сайд асан С.Баярцогтыг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн цагдан хорих, эсэхийг хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс С.Баярцогтыг  яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа. С.Баярцогт шүүх хуралд онлайнаар оролцож, байр сууриа илэрхийлсэн байна.

Түүнчлэн, шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Ариунсанг нэг сар цагдан хорьж, яллагдагчаар татахаар шийджээ.