Белла Хадид найзтай болжээ

1011

Супермодель Белла Хадид дуучин The Weeknd-тэй харилцаагаа сэргээсэн хэмээн хэвлэлүүд бичсэн. Тэгвэл Беллагийн авахуулсан сүүлийн үеийн гэрэл зургууд үүнд эргэлзэхэд хүргэв. Гурав хоногийн өмнө Дубайд Белла Хадид нэгэн гоёмсог зочид буудлын нээлтэд оролцсон байна. Тэнд нэртэй загвар өмсөгч Жон Кортахарена байсан бөгөөд мань эр Беллатай цуг байгаад зогсохгүй түүнтэй эвгүй байдалтай зургаа даруулжээ. Жон Беллаг үнсэж байгаа нь харагдана. Энэ хоёр дотноссон эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.