Өнөөдөр болох үйл явдлууд

238

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
ХАНГАРДИ ОРДОН

10:30 цагт: Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа авто худалдааны захуудыг нүүлгэн шилжүүлж байгаа талаар тодруулга ярилцлага өгнө.  Утас: 325044
ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН

11.00 цагт: “Итгэл найдвар, Боломж Улаанбаатар -2017” марафоны талаа мэдээлэл хийнэ. Энэ жилийн “Итгэл найдвар, Боломж Улаанбаатар -2017” марафонд 5500 гүйгч, 10 мянга гаруй оролцогч дэмжигчид, 460 гаруй сайн дурын ажилтнуудыг хамруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Утас: 300002
MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.00 цагт: Баянзүрх дүүргийн ИТХ-аас тус дүүргийг өөрчлөн зохион байгуулж хоёр дүүрэг болгох асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт: Төрийн байгууллагын хууль бус үйл ажиллагаа, Сүхбаатар дүүрэг дэх хог тээвэрлэлтийн санхүүжилтийн асуудлаар Хог тээвэрлэгч компаниуд хэвлэлийнхэнд хандлаа.

12.00 цагт: Хувийн хөрөнгөөр төрийн үйлчилгээг үнэнчээр гүйцэтгэж ирсэн нийтийн тээвэрчид гэмт бүлэглэлийн үйл ажиллагааны золиос болж байгаа талаараа мэдээлэл хийнэ.
БЛЮЙ СКАЙ ЗОЧИД БУУДАЛ

14:00 цагт: БНСУ-ын Банкны Институттэй хамтарсан семинар Блюй Скай зочид буудлын Кристал танхимд болно. Утас: 75754848
ТУУШИН BEST WESTERN БУУДАЛ

16.00 цагт: Транспэрэнси Интэрнэшнл байгууллагын зүгээс Уул уурхайн лицэнз олголт дахь авлигын эрсдлийн үнэлгээгээ танилцуулна. Үйл ажиллагаа Туушин Best Western буудлын Соёмбо танхимд  болно.